ESF + төсөл
„FAV-Довтолгоо: Тюринген муж дах мэргэжлийн боловсролын сургалт болон хөдөлмөр эрхлэлт”
Европын нийгмийн сан нэмэх (2021-2027)
„Европын Нийгмийн Сан (ESF) нь „ESF + ” нэрийн хувьд Европын Холбооны (ЕХ) хамгийн чухал санхүүжилт, улмаар хүмүүст хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгсэл хэвээр байх болно. ... ESF нь хүмүүст эдийн засаг, нийгмийн сорилтуудыг даван туулахад нь туслах орон нутгийн арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийдэг.”.
Эх сурвалж: https://www.esf.de/portal/DE/ESF-Plus-2021-2027/content.html
Төсөлд бид сонирхогч бүх хүмүүст хүйс, угсаатны гарал үүсэл, үзэл суртал, шашин шүтлэгээс үл хамааран манайхаас тавьж буй саналыг хүлээн авч, оролцох боломжийг олгодог. Оролцогчдыг аливаа мэргэжилд нээлттэй байж, чөлөөтэйгөөр мэргэжлийн чиг баримжаа олгох, чөлөөтэй сонгохыг уриалж байна.
Төсөл „FAV-Довтолгоо: Тюринген муж дах мэргэжлийн боловсролын сургалт болон хөдөлмөр эрхлэлт”
10 жилийн турш FAV Service gGmbH нь ESF-ийн дэмжлэгтэйгээр Германд төдийгүй Европын Холбооноос гадуурх сонгогдсон улс орнуудад залуучуудад сонирхолтой ажил эрхлэх боломж, Тюринген дах хосмог сургалтаар мэргэжил эзэмших боломж болон хувь хүний хөгжлийн боломжуудыг санал болгож ирсэн. Бидэнд үүнтэй холбоотой шилдэг туршлагууд байгаа ба түншүүдийнхээ сайн үнэлгээ , компаниуд болон оролцогчдын өндөр үнэлэмжийг харуулж чадна. Бидний санал болгож буй үндэс нь Тюрингиний компаниудын сургалт, ажлын сул орон тоог судлах явдал юм. Монголоос ирсэн залуус сонирхлоо илэрхийлсний дараа Тюрингинд сургалтын талаар мэдээлэл авч, чөлөөтэй шийдэх боломж нээгдэж байна.
Төсөлд хамрагдах зорилтот бүлэг нь 17-26 насны залуучууд юм. 18 наснаас эхлэн Герман руу сургалтанд хамрагдах боломжтой.
Нээлттэй байдлаар хэрэгждэг бидний ажил, бидний сүлжээний тусламжтайгаар, өндөр чанарын стандарт, туслах үйлчилгээнүүдээрээ зорилтот бүлгүүдэд сонирхолтой боломжууд олгодог .
Гэсэн хэдий ч тэнд хүрэх зам тийм ч хялбар биш юм. Өндөр урам зориг, суралцах хүсэл эрмэлзэл, найдвартай байдлаас гадна компаниуд сургалтанд хамрагдсан хүмүүсээс герман хэлээ маш сайн бэлдсэн байхыг шаарддаг. Зөвхөн "Герман" хэлний өндөр түвшний мэдлэг нь Герман болон компанид хурдан интеграцчлах боломжийг олгодог бөгөөд сургалтад сайн ахиц дэвшил, амжилтыг баталгаажуулдаг. Тийм ч учраас бэлтгэлийн арга хэмжээнд хэлний курс, шалгалтаас гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (таны хувьд хамгийн сайн мэргэжлийг сонгох) болон Герман улсад амьдрах, суралцах, ажиллахад бэлтгэх зэрэг орно. Сургалтын виз мэдүүлэх, явахад бэлдэх, аялал зохион байгуулах , компаниудад өргөдөл гаргах зэрэг бүх хугацаанд дагуулан ажиллана.
Сонирхсон хүмүүст сайн мэдээ гэвэл манай төслийн үйлчилгээ (мэдээлэл, бэлтгэл, зуучлал) буцалтгүй тусламжаар санхүүждэг. Та зөвхөн Герман руу зорчих зардал, шаардлагатай тохиолдолд хэлний шалгалтаа давтан өгөх төлбөр болон, сургалтын визний хураамжийг л төлнө. Зуучлалын хураамж байхгүй.
Манай мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүд оролцогчдод өргөн хүрээтэй, хувь хүний чиг баримжаа олгоход бэлтгэх, нийгэм, боловсрол, мэргэжлийн хамгийн сайн дэмжлэг үзүүлж , түүнчлэн Тюринген мужийн чанарын шалгуурын дагуу шударга, ил тод нөхцлийг баталгаажуулдаг.
Сонирхсон хүмүүс арга хэмжээ, ганцаарчилсан зөвлөгөөн дээр мэргэжлийн сонголтоо хийж, тавигдах шаардлагын талаар мэдээлэл авч, хэрэв хүсвэл манай идэвхтэй дэмжлэгтэйгээр Герман улсад сургалтанд хамрагдах боломжтой.
Төслийн бас нэг зорилго нь Монгол улсын албан байгууллага, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, коллеж, их, дээд сургууль, техникум, их дээд сургууль, хэлний сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Тюринген дахь манай дэмжигчид болон хамтын ажиллагааны түншүүд:
